ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цас орж, хүйтэрнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-18

Энэ сарын 19, 21-ний өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, 20-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шууран хүйтрэхийг УЦУОШГ-аас мэдээллээ. Тиймээс жолооч нарыг замын хөдөлгөөнд болгоомжтой оролцож, хол замд гарахдаа дулаан хувцаслаж явахыг анхааруулав.

Харин өнөөдөр баруун аймгуудын нутгаар үүлэрхэг,  нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурах аж. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Алтайн уулархаг нутгаар 1-6 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.