ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бизнесийн үйл ажиллагааг “Ногооруулах” талаар чуулав

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-11-16

Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд “Бизнесийн ногоон гарц” сэдэвт үндэсний чуулганыг өнөөдөр зохион байгуулж байгууллаа. Гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа тус чуулганаар ногоон бизнесийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлого,хэрэгжүүлж буй төслүүд , энэ чиглэл дэх олон улсын чиг хандлага,бизнесийн боломжийг танилцуулж, Байгаль орчниы менежментийн БОМС-г хэрэгжүүлж амжилтад хүрсэн туршлагаасаа бизнесийн байгууллагын төлөөллүүд танилцуулав.

Чуулганд оролцогчдын дунд “Ногоон бизнесийн хөшүүрэг” хэлэлцүүлгийг өрнүүлж,цаашид энэ чиглэлд хэрэгжүүлж болох санал, санаачилга, мэдээллийг солилцлоо. “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд 2016 оноос хойш БОМС-г ААН байгууллагуудад нэвтрүүлэхэд чиглэсэн сургалт, үйл ажиллагаанд 809 бизнес эрхлэгч, хэрэгжүүлэгч бэлтгэх сургалтад 271  бизнес эрхлэгчийг сурган бэлтгэжээ.