ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Катрин Арнолд: Монгол бол таны хүссэн, бас хүсээгүй бүх зүйл

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-12-02

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсаас манай улсад суух Элчин сайд асан Катрин Арнолд өөрийн блог хуудастаа Монголын тухай, өөрийн ажлын туршлагын тухай бичжээ. Гадаад харилцааны яаманд есөн жил ажиллаад харьцангуй залуудаа Элчин сайдаар томилогдсон нь түүний ур чадвар, манлайллыг илтгэдэг юм. Ингээд түүний блогтоо бичсэн “Монгол:Жижиг Элчин сайдын яам ч том өөрчлөлтийг авчирч чадна” гэх сэдэв бүхий мэдээллийг орчуулан хүргэе. 

Монгол бол таны хүссэн бүх зүйл. Монгол бас таны хүсээгүй бүх зүйл. Энэ бол Их Британийн Элчин сайд байхдаа олж мэдсэн наад захын зүйл. Дэлхийн хүн амын нягтрал хамгийн багатай орон, мөн Дэлхийн түүхэн дэх хамгийн том эзэнт гүрний нэг байсан энэ улс байгалийн үзэсгэлэн, баялаг түүхтэй. 

Монгол бол 21 зууны ардчилал хүчтэй хөгжиж буй орон. Энхийг сахиулах, байгаль цаг уурын өөрчлөлт, хэвлэл мэдээллийн эрх чөлөө бол Монголд хамааралтай чухал асуудлуудын нэг. Үүнээс гадна тэд алтны уурхайнууд дээр оршиж байна. Монгол дэлхийн хамгийн баян орнуудын нэг бөгөөд 80 гаруй төрлийн байгалийн баялаг, ашигт малтмалын 6000 гаруй орд газартай. 

Тэгвэл энэ улсад Элчин сайдын яамны гурван дипломатч, Монгол хүмүүсээс бүрдсэн шилдэг баг асар олон ажлыг амжуулдаг байсан юм. Саяхан Их Британи Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Их Британи Монголын хоёр дахь худалдааны том түнш учир хоёр улсын худалдааны харилцаа чухалд тооцогддог. Харин 55 жилийн ойн үйл ажиллагааны үеэр бид парламентын гишүүн Жулиан Найт Монгол Улстай харилцах худалдааны элчээр томилогдсоныг, Монголоос бараа бүтээгдэхүүн худалдан авагч, экспортлогчдыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг зарласан юм. 

Мөн олон улсын худалдааны баг гаргасан. Энэ дагуу Камбриж Маск компани агаарын бохирдлоос хамгаалах амны хаалтны загварын шоу зохион байгуулсан бөгөөд бүх маскаа 24 цагийн дотор зарж дуусгаж байв. Үүний дараа  Монголын сүлжээ эмийн сантай тус компани хамтран ажиллаж эхэлсэн. Маскны загварын шоуг хүмүүсийг ямар брэнд вэ гэдгийг нь үл харгалзан өөртөө тохирсон маскыг авч зүүх хэрэгтэй гэдгийг ойлгуулахын тулд зохион байгуулсан юм.

Харин дараагийн ээлжинд олон улсын стандартаас хэд дахин давж гарсан агаарын бохирдолтой хэсэгт амьдарч буй Улаанбаатарын ядуу буурай иргэдийг дэмжихэд анхаарлаа хандуулж ажилласан. 

Их Британийн худалдааг нэмэгдүүлэх нь дэлхий даяарх бүх л дипломатуудын хийх ажил. Гэхдээ Монголд бол манай хоёр улсын харилцаа үүнээс ч чухал. Энэ бол бидний ажлын нэг онцлог. Бид НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Монголтой хамтран ажиллаж, монгол цэргүүд Косово, Ирак, Афганистан дахь эвсэлд нэгдсэн. Мөн Монголын энхийг сахиулагчид Африкийн энд тэндгүй ажиллагаанд оролцож байна. 

Мөн Британийн туршлагыг боловсролын шинэчлэл, мобил апп,  зэрлэг амьтдын хууль бус худалдааг таслан зогсооход ашиглаж байна. Тэгвэл энэ ажлын хүрээнд хамгийн сүүлд гарсан эерэг үр дүн гэвэл хулгайн ангийн илрүүлэлт 25 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. 

Монголын Гадаад харилцааны сайд Лондонд болсон олон улсын бага хурал дээр ч энэ талаар ярьсан. Үнэн хэрэгтээ, дэлхий даяарх дипломатуудын хамгийн чухал ажил нь Их Британийн худалдааг дэмжих боловч, жижиг Элчин сайдын яам ч том нөлөө, өөрчлөлтийг авчирч чаддаг.