ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тоёота маркийн автомашинуудын эрэг боолт, суудлын бүрээсийг нь хийдэг болье

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-17

Ядуу хүн л ядуу сэтгэдэг гэсэн үг байдаг. Гэхдээ би үүний эсрэг бололтой явдаг. Баян, ядуу ялгаагүй алсыг харж, зөв сэтгэж чадвал амжилтад хүрдэг гэж боддог. Зөв сэтгэх нь бизнесийн амжилтын хамгийн эхний том даваа гэж ярьдаг юм билээ. Энэ үгийг эрэгцүүлэхээр монголчууд бид сэтгэлгээний ядууралд орчихсон юм биш байгаа гэх бодол сэтгэлийг минь сэмлэх болов. Сүүлийн 20 жилийнхээ үйлийг эргээд харахад ингэж бодохоос өөр аргагүй болж байгааг мэдрэх биз ээ. Улс орон гэдэг урагш харж, хөгжил рүү тэмүүлдэг бол бид нэг л байрандаа суун хэрэлдэж, найр наадам хэсч, ой тэмдэглэж, морь уралдуулахаас өөрийг бодохоо болчихсон юм шиг санагдана. Гэтэл биднээс хөгжил, соёл, үйлдвэрийн техник, технологиороо доогуур байсан урд хөрш маань үсрэнгүй хөгжилтэй улс болж, дэлхий эдийн засаг энэ л улсаас хамааралтай болтолоо сүүлийн 20 жилд хөгжсөн. Харин манайх ажиллаж байсан бүх үйлдвэрээ хааж, тоног төхөөрөмжийг нь төмрийн хог хэмээн урд хөрш рүүгээ гаргачихаад, бэлтгэн нийлүүлэгч нь болоод сууж байна. Хятад яагаад ийм хурдан хөгжих болсоны нэгэн нууц нь дэлхий томоохон компаниудын туслан гүйцэтгэгч болж, үйлдвэрлэлээ хөгжүүлсэнийх гэж олон улсын эдийн засагч, судлаачид үздэг.

Анх 1963 онд ЗХУ-аас /хуучин нэрээр/ Зил-64 маркийн авто машины үйлдвэрийг бэлгэнд авсанаар машин үйлдвэрлэж болдог юм байна гэсэн техникийн сэтгэхүйтэй болсон гэдэг. Ийм хожуу техниктэй танилцсан тус улс одоо Тоёота, Бенц, Ауоди гэх мэт бараг бүх үйлдвэрийн автомашиныг өөрийн орондоо угсарч, сэлбэгийг нь үйлдвэрлэн дэлхийгээр нэг тарааж байна. Тэгвэл манайх юугаараа дутах юм. Төрийн эрх баригчид маань арай жаахан өргөн сэтгэчихвэл боломж бас байна. Өнөөдөр бид нийслэлд хүүхдийн эмнэлэг барих гэж дуншаад л, сургууль, цэцэрлэг 20-ыг барина ч гэх шиг тулга тойрсон асуудал ярьж, нөгөөх нь бүтэхгүй, утаатайгаа хамт замхарсаар он оныг үдлээ. Заавал бүх хүнийг Улаанбаатарт байлгаж яах гээд байгаа юм. Төрийн эрх баригчид арай өөрөөр сэтгэвэл энэ утаа, хүн амын төвлөрөл чинь асуудал биш гэдгийг ойлгохгүй байна уу. Эсвэл эх орноо хөгжүүлэхийг хүсэхгүй байна уу гэсэн хоёр асуулт гарна. Би хоёр дахь асуултыг сонгоод байгаа юм.

Үнэхээр хөгжүүлэхийг, хүн амаа орлоготой болгохыг хүсэхгүй байна. Монголчууд юугаар баян түүгээрээ дайл гэдэг дээ. Тэгвэл ёстой юу байна түүнийгээ л ашиглах цаг болоод  байна. Манай орон ашигт малтмалын арвин их нөөцтэй. Үүний дотроос ганцхан төмрийг л сонгож авья  п даа. Монгол орны төмрийн нөөцийг олон улсын геологичид нэг тэрбум тонн гэж үнэлдэг юм байна. Гэтэл манай геологичид төмрийн хүдрийн ордын 14 гол бүс нутаг байгааг тогтоон судалгаа хийж, 11 тэрбум тонн төмрийн хүдрийн таамаг нөөцтэй хэмээн тогтоожээ. Төмөртэй, Баянгол, Төмөр толгой ордод нийт 343 сая тонн, Хараат уул, Эрээний орд 71.5 сая тонн. Таян нуурын ордод 71.7 сая тоннын хүдэрийн нөөц бий гэж тогтоожээ. Мөн 2018 оны мал тооллогын дүнгээр 30,5 сая хонин сүрэгтэй гэсэн дүн гарсан. Энэ их хониноос жилд 30,0-32,0 мянган тонн ноос гардаг гэж тооцохоор маш их хэзээ ч дуусахгүй мөнхийн баялаг байгаа биз дээ. Тэгэхээр энэ хоёр л баялагаа “чулуу” болгоё л доо. Үүнийг “чулуу” болгох нэгэн гарц нь Тоёота маркийн автомашинуудын эрэг боолт, суудлын бүрээсийг хийх эрхийг нь л авчихаач.

Өөрөөр хэлбэл, Тоёота компанийн туслан гүйцэтгэгч болно гэсэн үг. Энэ боломжийг гуйж, сөгдөж байгаад ч гэсэн авсан хүн Монголын мөнхийн Ерөнхийлөгч болохоор хэмжээнд үнэлэгдэнэ гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Хэрэв ийм эрх авч чадвал бид яаж хөгжих үү. Төмрийн бүх ордоо төрийн мэдэлд аваад Япончуудтай хамтарсан эрэг боолтны үйлдвэр байгуулъя. Тэгвэл үүнийг дагаад төмөрлөгийн үйлдвэрлэл хөгжинө. Олборлосон хүдрээ баяжуулж эцсийн бүтээгдэхүүн гаргадаг болно. Эрэг, боолт хийдэг жижиг үйлдвэрийг дагаад техникийн эд ангийн үйлдвэрлэл нэмэгдэнэ. Үүнийг дагаад Тоёота маркийн автомашинуудын суудлын савхин болон ноосон даавуун бүрээс хийж эхлэх юм бол ноос угаах, ноосон даавуу хийх үйлдвэрүүд байгуулагдаж, олон оёдолын цехүүд бий болно. Хонины ноосоо эцсийн бүтээгдэхүүн болгож, ноосон даавууны үйлдвэр байгуулагдана.  

Мөн арьс ширний үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжих болно. Эдгээр үйлдвэрүүдийг дандаа орон нутагт байгуулах хэрэгтэй. Энэ цагт Монголд ажилгүй хүн гэж үгүй болж, экспортын орлого нэмэгдэж, төсвийн алдагдал түүх болон үлдэж, хүссэн хөрөнгө оруулалтаа дотоодын эх үүсвэрээр санхүүжүүлэх боломж бүрдэнэ. Ийм л замыг сонгох нь бидний хөгжлийн гарц гэж харагдаад байна. Ноос угаах эсвэл савхин эдлэл боловсруулах жижиг үйлдвэр байгуулчихаад бүтээгдэхүүнээ хаана борлуулах уу гэж толгой гашилгаж суухаар том компанийн туслан гүйцэтгэгч болсоноор хөгжлийн хурдыг нэмэгдүүлж, хүн амын ажилгүйдэлийг багасгаж, орлоготой болно.