ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Японы цагаачлалын визинд зуучилна гэсэн зард хууртагдахгүй байхыг сэрэмжлүүллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-18

Сүүлийн үед фэйсбүүк  зэрэг олон нийтийн цахим сүлжээгээр 20-40 насны хүмүүсийг 3-5 жилийн хугацаатай гэрээний ажилд зуучилж, ажил болон амьдрах орон байраар хангана.  Япон Улсад урт хугацаагаар оршин суух зөвшөөрлийг гаргана. Ялангуяа цагаачлалын визийг авахад зуучилж өгнө гэсэн зарлал мэдээлэл маш ихээр гарч эхлээд байна.

Энэхүү зарын дагуу хэсэг бүлэг хүмүүс монгол иргэдээс зуучлалын хөлс нэхэн нутаг нэгтнээ хүний нутагт залилан хуурах явдал удаа дараа давтагдан гарч байна. Тиймээс  олон нийтийн цахим сүлжээн дэх энэ төрлийн аливаа зарлалд хууртагдахгүй байхыг анхааруулж байна. Токио дахь Элчин сайдын яамны консулын хэлтэс.