ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол дахь Америкийн худалдааны танхимын төлөөлөгчидтэй уулзжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-25

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-ын удирдах зөвлөлийн дарга Ойбек Халилов, тус танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улсын эдийн засаг, бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах зорилготой, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Тус байгууллага тодорхой чиглэлийн дөрвөн хороотой бөгөөд үүнд хөдөө аж ахуйн хороо гэж бий. Уг хороогоор танхимын гишүүд болох хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд өмнөө тулгамдсан асуудлаа хэлэлцэж, шийдэх гарцаа тодорхойлдог аж.  

ХХААХҮЯ, АмЧам Монгол хоёр байгууллагын хамтын ажиллагаанаас дурдвал, 2018 онд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлд хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Түүнчлэн АНУ-ын Конгрессийн гишүүдийн санаачилсан Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг батлуулахын төлөө тус танхим ихээхэн хүч чармайлт гарган ажиллаж байна.  

АмЧам Монгол байгууллагаас сар тутмын уулзалт зохион байгуулж, хоёр орны бизнесийн түншлэлийг бэхжүүлэхийг эрмэлздэг бөгөөд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле оролцож, салбарын бодлого, хөрөнгө оруулах боломжийн талаар танхимын гишүүдэд танилцуулсан юм.