ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дональд Трамп, Ким Жон Ун нарын уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-02-27

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын Ханой хотноо болж буй дээд хэмжээний уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хоёр орны удирдагчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах талаар хэлэлцэх төлөвтэй байна гэж эх сурвалж мэдээлжээ. Цагаан ордны мэдээлснээр Д.Трамп болон Ким Жон Ун нар “Metropole” зочид буудалд дараалсан уулзалтуудыг хийх аж. Уулзалтын төгсгөлд хамтарсан хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болох бөгөөд  хэлэлцээрийн агуулга ямар байх нь тодорхойгүй байгаа юм байна. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп орон нутгийн цагаар 15:50-д хэвлэл,мэдээллийнхэнд хандан мэдэгдэл хийх аж.