ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мөсний баяр эхэллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-01

Хөвсгөл нуур дээр өнөөдөр /2019.03.02/ уламжлалт мөсний баяр эхэлж байна. Хатгал тосгонд хоёр өдөр болох энэ  баярын үеэр чаргатай морьдын мөсөн дээрх бооцоот уралдаан, олон улсын тэшүүрийн марафон, мөсний сумо, “Цаатан” фестиваль, сайхан монгол дээлтэй гадаадын зочин шалгаруулах зэрэг арга хэмжээ болох юм байна.

Хил залгаа ОХУ-ын Буриад улсын жуулчдаас гадна АНУ, Герман зэрэг орны зочид мөсний баярт оролцохоор очжээ. Энэ жилийн хувьд цаг агаар тогтуун байсан учраас ирсэн зочид ая тухтай мөсөн хотхоноор аялж, зургаа авхуулж, тоглож наадаж байгаа аж. Өнгөрсөн жилийн тухайд  эхний өдрийн арга хэмжээнд дотоодын 15 мянга гаруй, гадаадын 130 орчим жуулчин, 2200 гаруй тээврийн хэрэгсэл оролцож байгаа юм байна.