ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын замын ажил ирэх сард эхэлнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-03-11

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих” ажлыг төлөвлөж байгаа аж. Барилгын ажил дөрөвдүгээр сард эхлэх бөгөөд, арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар болжээ.

Замыг ашиглалтад оруулах хугацаа богино учир 20.9 км замыг дөрөв хувааж нэг зэрэг тавьж эхлэхээр төлөвлөөд байгаа аж “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх зам  ашиглалтад орох хүртэл замын хойд талын шороон хэсгээр түр зам гаргах юм. Ингэхдээ Налайх, Хонхор, Баянзүрхийн товчоо орчмын оршин суугчид болон нийтийн тээврийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх аж. Мөн Улаанбаатар хотоос зүүн болон өмнө зүг явах, хот руу орох, дайран өнгөрөх тээврийн хэрэгслийг Төв аймгаар дамжин өнгөрүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Хотын захиргаа 2017 оны есдүгээр сард зам тавих хэсгийн газрыг бүрэн чөлөөлсөн. Энэ хүрээнд иргэн, аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38, зар сурталчилгааны 60 самбар, нийт 180 обьектыг чөлөөлж, нөхөн олговорт нэг тэрбум гаруй төгрөг зарцуулжээ.