ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Замын цагдаа нар автомашинаа үзлэгт хамруулсан эсэхийг шалгаж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-11

Тээврийн цагдаагийн албанаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Автотээврийн үндэсний төвтэй хамтран энэ сарын 04-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 03-ны өдрийг хүртэл “Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналт шалгалт”-ыг зохион байгуулж байна.

Хамтарсан хяналт шалгалтыг замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, утаанаас ялгарах хорт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх түвшинд байгаа, үйдвэрлэгчээс тогтоосон даац хэтрүүлсэн эсэхийг шалгаж байгаа юм байна. Мөн үйлдвэрийн хийцийг өөрчлөн тоноглосон эсэх, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэх, гэрэл ойлгогч наалт наасан байдал зэрэгт газар дээр нь техникийн үзлэг явуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор явуулж байгаа юм.

Замын цагдаагийн газрын алба хаагчид, Техникийн хяналтын үзлэгийн явуулын төвийн алба хаагчид, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын автотээврийн хяналтын улсын байцаагчид хамтран нийслэлийн 6 дүүрэгт хяналт шалгалтыг гүйцэтгэж байна.