ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хэвтүүл” хөдөлгөөнийнхөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АТГ-т өглөө

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-19

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар “Хэвтүүл” хөдөлгөөнийхөн гомдол гаргаж байгаа аж. Энэ талаараа өнөөдөр АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ.   "Хэвтүүл" хөдөлгөөний гишүүн Л.Алтансүх  “Монгол Улсад нийтдээ 155060 ААН бүртгэлтэй байдаг. Эдгээрийн 78815 ААН идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. 86 хувь нь буюу 62812 ААН ЖДҮ-ийн салбарт багтдаг.  Энэ салбарт 800 гаруй мянган иргэд ажиллаж байна.

Үүний цаана хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хөдөлмөр эрхлэгч нар ажиллаж байна. Үүний ард 1-5 хүн ажилладаг гэж тооцвол нийтдээ 1 сая гаруй хүн ЖДҮХСангаас зээл авч өөрсдийн бизнес эрхлэх бололцоог УИХ-ын болон ЗГ-ын гишүүд хулгайлжээ гэсэн баримтууд байна.

 Иргэдийн амьдрал өдөр ирэх тусам суларч байна. Валютын ханш тэнгэрт хадлаа. 2016 он хүртэл 500 төгрөгний үнэтэй байсан бохь 900 төгрөг болж хоёр дахин нэмэгдлээ. Иргэдийн алин тэтгэвэр нэмэгдэж байгаа бил үү? Дээр нь иргэд хэчнээн хувийн хүүтэй зээл авч байгаа билээ. Үүнийг манай "Хэвтүүл" хөдөлгөөнийхөн тэвчиж чадахгүй байна. Бид олон удаагийн жагсаал хийсэн. Эрх баригч нар таг дүлий юм шиг байж байна. Энэ намыг, ЗГ-ыг тэргүүлж байгаа У.Хүрэлсүх хууль зөрчсөн байж болзошгүй гэсэн үндэслэлүүдийг энэ бичгээр мэдэгдэж байна" гээд "Сая гаруй монголчууд хохирчихоод байхад нэгдэж тэмцэхгүй болохоо байлаа

У.Хүрэлсүхэд холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.5.2 дох хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаарх гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.  Монгол Улсын Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлийн 41 .1 дэх хэсэгт Ерөнхий сайд ЗГ-ыг удирдаж, хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцах ёстой. Гэвч У.Хүрэлсүх үндсэн хуульд заасан хууль биелүүлэх ажлаа хийх бус  өөрийн удирдсан ЗГ-ын харьяа тусгай сангийн мөнгөөр зохион байгуулалттайгаар өөртөө болон өөрийн ЗГ-т давуу байдал бий болгох зорилгоор УИХ-ын нэр бүхий гишүүдийг хахуульдаж, хууль зөрчсөн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа дурдагдаж байгаа нь Эрүүгийн хуульд заагдсан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэхэд хүргэж байна.

Тухайлбал У.Хүрэлсүх нь өөрийгөө Ерөнхий сайдад дэмжүүлж санал авсан, өөрийн ЗГ-ыг огцруулахаас хамгаалсан санал өгүүлсэн гишүүдэд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгосон байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байгаа тул гомдплыг хүлээн авч шалгаж өгнө үү гэсэн хүсэлт тавьж байна" хэмээлээ.