ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

6 настай хүүхэд осгож нас баржээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-21

Баянзүрх дүүргийн 13 хороо “Офицер” захын хажууд бага насны хүүхэд машин доогуур хэвтэж байна гэсэн дуудлага энэ сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад иржээ.  Дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгахад,  эрэгтэй 6 настай “А” гэрийнхээ 3 давхарын цонхоор унаж,  осгож нас барсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоогоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Тиймээс эцэг,  эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь ганцааранг нь цоожил үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.