ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүй бол өндөр торгууль оногдуулна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-23

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүй бол сар бүр төлөх төлбөрийн хэмжээг Улаанбаатар, Орхон, Дархан-Уул аймагт тухайн байгууллагын ажилчдын дундаж цалин, бусад аймагт дундаж цалингийн 60 хувиар тооцон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэхээр болжээ.

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 103.6 мянган иргэн байгаагаас хөдөлмөр эрхлэх боломжтой 80 мянга гаруй иргэн байдаг аж. Тэд аль ч салбарт ажиллах боломжтой ч өнөөдрийн байдлаар 20 хүрэхгүй хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа юм. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах орон тоог аж ахуй нэгж, байгууллагын 25 хүн тутамд нэг байхаар шинэчлэн тогтоосон ч эл шийдвэрийг хэрэгжүүлдэг албан байгууллага цөөн. Тиймээс дээрх шийдвэрийг гаргажээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 2017-2018 онд 12 мянга гаруй иргэн хамрагдаж, нийт 8.6 тэрбум төгрөг зарцуулёсан байна. Засгийн газраас 2019 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлд 21.2 тэрбум төгрөг төсөвлөсөн бол эдгээр иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 4.5 тэрбум төгрөг зарцуулах юм байна.