ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

20  хувьцаат компанийн ханш өсчээ

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-03-26

Монголын Хөрөнгийн биржид өчигдөр I, II, III ангиллын 42 хувьцаат компанийн 79.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 393.969 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол зургаан компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

 Үүнээс "Стандарт ноос” болон "Баянталбай ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөлттэй. "Бинсэ” болон "Баялаг налайх ХК-ийн хувьцааны ханш хамгийн их унажээ. "TOP 20" индекс 0.39 хувиар буурч 21007.74 нэгжид хүрч зах зээлийн үнэлгээ 2.502.078.996.579 төгрөг боллоо.