ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шаардлага хангаагүй хоолны газруудыг хаалаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-07

ХУД-ийн 2, 10,15 дугаар хороодод байрлах түргэн боол болон Хятад, Монгол хоолны газруудын үйл ажиллагааг зогсоожээ. Эдгээр хоолны газруудаас орон сууцны нэг давхарт зохих зөвшөөрөлгүй, үйлдвэрлэлийн байрны агааржуулалтын системийг стандарт шаардлагын дагуу суурилуулаагүй, эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлээгүй, бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулаагүй зэрэг олон зөрчил илэрсэн байна.

Орон сууцны зориулалтыг өөрчлөн засварлаж  зөвшөөрөлгүй хоол үйлдвэрлэсэн эдгээр газруудын хиншүү, агааржуулалтын зохистой бус шийдэл оршин суугчдад таагүй нөлөө үзүүлсээр иржээ. 
 
НМХГ-аас хоолны газруудын үйл ажиллагааг түр зогсоож, зөрчлийг арилгуулахаар арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.