ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Приус машины батарей нөхөн сэргээх үйлдвэр байгуулагдлаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-04-24

Улаанбаатар хотод приус автомашины батарей нөхөн сэргээх лаборатори үйлдвэр байгуулагджээ. Манай улсад 150 мянга гаруй приус загварын автомашин хөдөлгөөнд оролцдог аж. Эдгээр машины гибрид батарейг Япон улсад 10 гаруй жил хэрэглэсэн байдаг учир манай улсад орж ирээд 5-6 жил болоод муудчихдаг байна. Японоос нөхөн сэргээх батарей авах гэхээр зардал их байдаг аж. Тиймээс иргэдийн эрэлт дээр үндэслэн “Тоёота” автомашинтай хэрэглэгчдэд зориулж гибрид батарейг нөхөн сэргээх үйлдвэрийг байгуулжээ. Тус үйлдвэр Гуравдугаар цахилгаан түгээх станцын ойролцоо байрладаг аж.