ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Эрдэнэбаяр: Түүхий тосны үнэ өссөнтэй холбоотойгоор бензиний үнэ нэмэгдсэн

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-02

Бензиний үнэ өссөнтэй холбогдуулан АМГТГ-аас мэдээлэл хийлээ. АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэлэхдээ “2018 оны арваннэгдүгээр сараас дэлхийн зах зээл дэх үнийн өсөлт буурсантай холбоотойгоор ОХУ-аас орж ирж байгаа хил үнэ буурсан. Энэ үед Засгийн газар болон УУХҮ-ийн яам бензиний үнийг буулгасан. 2019 оны гуравдугаар сараас эхлэн түүхий тосны үнэ өсч, хил үнэ нэмэгдсэн. Үүнтэй холбоотой бензиний үнэ дахин өссөн.

Тодруулбал, ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлж буй шатахууны үнэ 2019 оны 3-р сард тонн тутамдаа 39-50 ам.доллараар, 2019 оны 5-р сард төрлөөс хамааран тонн тутамдаа 17-53 ам.доллараар өссөн нь шатахууны жижиглэнгийн үнэ өсөхөд нөлөөлсөн. Газрын тосны үзнэ өсөхөд олон улсын нөхцөл байдал гөлөөлж байгаа. АНУ ирэнд бүтэн хориг тавьж, Иранаас газрын тос имдортлохыг хориглосон. Үүнтэй холбоотойгоор газрын тосны үнэ өсч байгаа юм. АМГТГ ОХУ Роснефть компанид төлбөрийн асуудалд уян хатан зохицуулалтыг хийх хэлэлцэх бичиг хүргүүлсэн. Үүгээр 45 хоногийн дшотор төлбөрийг төлөх ёстойг 60 хоног болгох саналыг хүргүүлсэн” хэмээлээ.