ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголбанк 1.1 тонн алт худалдан авчээ

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-05-04

Монголбанк өнгөрсөн дөрөвдүгээр сард 1.1 тонн алт худалдан авчээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 101 кг-аар илүү буюу арван хувиар нэмэгдсэн байна. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс есөн кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар гурван кг алт худалдан авчээ.

Худалдан авалт ийнхүү өссөнийг УИХ-ын ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг таван хувь болгосонтой холбон тайлбарлаж байна.