ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Загас барихаар гарсан иргэнийг хайж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-09

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 47 настай Б гэх иргэн загасанд явна гэж гараад одоо болтол ирээгүй байна. Тодруулбал, Иргэн Б нь энэ сарын 8-ний өдөр 18.00 цагаас хойш ар гэрийнхэнтэйгээ холбоо тасарсан бөгөөд ар гэрийнхэн нь түүнийг усанд осолдсон байж магадгүй хэмээн аймгийн Онцгой байдлын газарт хандсан байна. Түүний хувьд Мангирт багийн Цастын нуга хэмээх газар усанд явсан аж.  Улмаар дуудлагын дагуу нийт 12 алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ.