ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өмнөговь аймагт дөрвөн иргэн осгож амиа алджээ

O.Admin
2019-05-12

Өнгөрөгч бямба гарагт орсон цас, цасан шуурганы улмаас аймгийн Өмнөговь аймагт дөрвөн хүн осгож амиа алджээ.

Тодруулбал, аймгийн Онцгой байдлын газарт ирсэн 69 дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд 41 иргэн малтайгаа шуурганд уруудсан, төөрч алга болсон гэх дуудлагын дагуу аймаг, сумдын 48 техник хэрэгсэл, 149 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн багууд ажилласан аж. Улмаар 41 иргэнээс 37 иргэнийг эсэн мэнд олсон байна.
 

Харамсалтай нь дөрвөн иргэн буюу Цогтцэций сумын гэр бүлийн буюу хоёр иргэн, Сэврэй сумын Сайншанд багийн нэг иргэн мөн Цогтцэций сумын нэг эмэгтэйг осгож нас барсан байдалтайгаар эрлийн багийнхан олжээ.

Нас барсан дөрвөн иргэний ар гэрийнхэнд аймаг, сумын удирдлагууд эмгэнэл илэрхийлсэн байна. Өмнөговь аймагт болсон цасан шуурганы улмаас мал нь салхинд туугдаж алга болсон гэх дуудлага ирсээр байгаа бөгөөд гарз хохирлын хэмжээг тогтоогоогүй байгаа аж.