ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шугам сольж байгаатай холбоотойгоор “Энканто” хотхоны ус тасарчээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-13

“Энканто хотхон”-д ус тасарч оршин суугчид нь усны машинд урт дараалал үүсгэж байгаа тухай мэдээлэл өгчигдөр гарсан. Иргэд өнөөдөр мөн л ундны ус авахаар ус түгээлтийн машинд дугаарлаж байгаа аж. Энэ талаар УСУГ-аас тодруулахад “Шинээр шугам сольж тавьж байгаатай холбоотойгоор Энзканто хотхонд түр хугацаагаар ус тасраад байгаа юм. Өнөөдөр 13:00 цаг гэхэд ус хэвийн ирнэ. Усны шугам сольж, ус тасарна гэдгийг УСУГ-аас иргэдэд урьдчилан мэдэгдсэн. Тиймээс ундны усаа ус түгээлтийн машинаас авч байгаа” хэмээн мэдээллээ.