ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Танилц: “Найрамдал” зусланд газар эзэмшдэг аж ахуйн нэгж, иргэд

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-22

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хүүхдийн найрамдал зуслангийн газрыг эрх мэдэлтнүүд хуваагаад эзэмшчихсэн гэх асуудлыг хөндөн тавьж, зуслангийн газрыг эргүүлэн олж авна гэдгээ мэдэгдсэн. 

Тэгвэл энэхүү мэдэгдэл хийхтэй зэрэгцэн олон нийтийн сүлжээгээр түүний дүү У.Давхарбаяр, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАХН-ын дарга Н.Энхбаяр, У.Барсболд, БОНХ-ийн сайд асан Д.Оюунхорол нар газар эзэмшдэг гэсэн хуурамч материал цацагдаж эхэлжээ. 

Гэвч эдгээр албан тушаалтнууд огтхон ч газар эзэмшдэггүй бөгөөд энэ нь мөн л хуурамч мэдээлэл аж. Харин жинхэнэ газар эзэмшиж буй иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудын жагсаалтыг уншигч танд хүргэе.