ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Хүүхдэд зориулав" үзэсгэлэн худалдаа болж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-24

Эх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг өнөөдөр, маргааш хоёр өдөр 09:00-18:00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна. 

Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх, соёлыг өсвөр үе залуучуудад төлөвшүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүрийн 05 дугаар сард зохион байгуулж байхаар Засгийн газрын 2018 оны 87 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн.

Уг үзэсгэлэнд нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсүүд оролцох бөгөөд “Хүүхдийн зуслангуудын өдөрлөг зохион байгуулах”, “Хүүхэд, гэр бүлийн төлөө хэрэгжүүлж байгаа төрийн бодлого, үйл ажиллагааны талаар гэр бүл, эцэг, эхчүүдэд зориулсан зөвлөгөө, мэдээллийн булан ажиллуулах юм байна.