ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоёр иргэн зам тээврийн ослоор нас баржээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-06-02

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 564 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 323 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 12 хүн гэмтсэн байна.

Харин орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирсон байна. Тодруулбал, зургадугаар сарын 1-ний өдрийн 19.45 минутын орчим Завхан аймгийн Сонгино сумын Бор өндөр баг “Бутын шил” гэх газар / Сумын төвөөс зүүн тийш 3 км-т/ шороон замд Toyota Chaser маркийн автомашин онхолдож, жолооч 41 настай, Ч нас барсан юм.

Мөн 03-ны шөнийн 01.54 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын тавдугаар баг 25-р гудамжинд Hyundai Sonota-5 автомашин дэлгүүр мөргөж, жолооч 30 настай, эрэгтэй П нас барсан харамсадтай хэрэг гарсан байна.  Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.