ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрүү шүүлт тулгасан гэх 33 гомдлыг шалгана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-06-04

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас өгсөн үүргийн дагуу Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс хамтран улсын хэмжээнд шалгалт хийжээ. Шалгалтаар хорих ял эдлүүлэх, сэжигтнийг баривчлах, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ажиллагааны хууль зүйн үндэслэл, хүний эрхийг зөрчсөн, эрүүдэн шүүсэн аливаа хэрэг, зөрчил гарсан эсэхийг шалгасан аж.

Шалгалтын явцад цагдан хоригдож байсан 1039 хүн, 2547 хоригдолтой уулзан санал хүсэлтийг нь авсан юм. Мөн ганцаарчлан уулзах хүсэлт гаргасан 64 хүнтэй уулзаж, эрх бүхий байгууллагын мөрдөгч, хорих ангийн ажилтан нар айлган сүрдүүлсэн, хэл амаар доромжилсон, дарамталсан, хүч хэрэглэж, биед халдсан, баривчлах болон цагдан хорих хугацааг хэтрүүлсэн зэрэг сэтгэл санааны бие махбодын эрүү шүүлт тулгасан гэх 33 гомдол гаргасныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн байна.

Прокурорын байгууллагын хэмжээнд “1800-1919” дугаараар, орон нутагт тусгай дугаарын утсаар эрүүдэн шүүхтэй холбоотой мэдээллийг хүлээн авах ажлыг тогтмол явуулахаар шийдвэрлэсэн байна.