ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төрсөн охиноо хүчирхийлсэн этгээдийг бүх насаар нь хорино

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-04

Өнгөрөгч оны зургадугаар сарын 13-нд Завхан аймгийн Асгат сумын нутаг дэвсгэрт айлын гэрт, мөн оны долдугаар сарын 20-ны өдөр аймгийн Баянтэс сумын нутагт бага насны хүүхдийг малын бэлчээрт хүчирхийлж, ёс бус гэмт хэргийг Э гэгч этгээд үйлджээ. 

Үүнээс гадна 2018 оны наймдугаар сараас эхлэн 2019 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийг хүртэл өөрийн төрсөн охин болох 12 настай Д гэгчийг хүчирхийлсэн эцэгт холбогдох хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

Улмаар, этгээр гэмт этгээдүүдэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Э гэгчид 13 жилийн хорих ял, төрсөн охиноо хүчирхийлсэн М гэгчид бүх насаар нь хорих ял ногдуулжээ. Нялх балчир үрсийн сэтгэлд сэв суулгасан энэ мэт бузар гаж донтон этгээдүүдийн үйлдэж буй хэрэг цөөрөхгүй байгаа учраас бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, тэр тусмаа эмэгтэй хүүхдийг харж хандах хүнгүй малд явуулах, мөн гэрт нь орхихгүй байхыг эцэг, эхчүүдэд сануулж байна. 

Мөн таньдаг, танихгүй хүн охин хүүхдийн биед хүрч байгаа бол ээждээ мэдэгддэг байх, хүүхэд хүчирхийллийн 108 утсанд хандах ёстойг хэлж сануулж байхыг албаны хүмүүс сануулсаар байгаа юм.