ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Asiana Airlines” Улаанбаатар руу нислэг үйлдэнэ

O.Admin
2019-06-12

БНСУ-ын агаарын тээврийн “Asiana Airlines” компани ирэх сараас Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхээр болжээ.

Долоо хоногт гурван удаа буюу Сөүлээс Улаанбаатар чиглэлийн нислэг нь Мягмар, Пүрэв, Бямба гаригт, Улаанбаатараас Сөүл рүү Лхагва, Баасан, Ням гаригт ниснэ. Энэ хуваарь  долдугаар сарын 9-өөс наймдугаар сарын 31-ий хооронд мөрдөгдөх юм. 

БНСУ-ын агаарын тээврийн компаниудаас "Кorean Air" компани Улаанбаатар руу нисч байсан бол “Asiana Airlines” компани нэмэгдсэнээр нислэгийн үнийн хөөрөгдөл буурна гэж үзэж байна.