ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Лүн сумаар дайран өнгөрөхгүй байхыг анхаарууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-15

Ойрын хоёр өдөр ихэнх нутгаар хүчтэй бороо орж, үер усны гамшиг болж байгаа билээ. Тэр дундаа баруун чиглэлийн буюу Улаанбаатар-Лүн чиглэлд хүчтэй бороо орж, зам эвдэрч, явах аргагүй болоод байна.

Тиймээс Автотээврийн үндэсний төвөөс баруун чиглэлд буюу Лүн сумаар дайран өнгөрч явахгүй байхыг анхаарууллаа. Зөвхөн зам эвдрэлтэй байгаад зогсохгүй өнөөдөр ч гэсэн бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа учраас амь нас, эрүүл мэнд, болзошгүй эрсдэлийг бодолцож зайлшгүй чухал ажилтай биш л бол баруун чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.