ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Согтуу ээжээсээ болж 14 настай охин хүчиндүүлжээ

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-06-10

Өнгөрсөн бямба гарагт БНХАУ-ын Эрээн хотод 14 настай Монгол охиныг Өвөр монгол эр хүчирхийлсэн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал,  Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг эмэгтэй чонын эрүү, соёо гэх мэт зүйлсийг хууль бусаар хил давуулж борлуулдаг байжээ. Хилээр гарах үед бага насны хүүхэд дагуулсан байвал хяналт шалгалт гайгүй байдаг хэмээн 14 настай охиноо дагуулан явдаг байсан аж.

Тухайн өдөр хамтрагч өвөрмонгол эртэй буудалд архидан биеэ хянах чадвараа алдсан байна. Харин энэ үеэр нь  өвөрмонгол эр охиныг нь хүчирхийлжээ. Хэргийн газрын үзлэгээр хэрэглэсэн бэлгэвч, архины шил зэрэг эд мөрийн баримт олдсон нь уг үйлдлийн   хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогджээ.

Охин сургуульд огт сурч байгаагүй, бага тархины саажилт өвчтэй бөгөөд одоо сэтгэл санааны хувьд гүн цочролд орсон байгаа аж. Түүнийг Монгол Улсад авчирч,  хамгаалалтад авсан бөгөөд харин ээж нь хэргийн гэрч учир Хятадын цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байгаа юм байна.

Ээжийнх нь хариуцлагагүй байдал охиыг бэлгийн хүчирхийлэлд өртөх нөхцлийг бүрдүүлсэн учир төрсөн ээжийнх нь эх байх эрхийг хязгаарлан охиныг улсын асрамжийн төвд авахаар ГБХЗГ-ын холбогдох мэргэжилтнүүд хүсэлт тавин ажиллаж байгаа аж.