ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үерийн улмаас гурван иргэн амь насаа алджээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-18

Энэ сарын 17-ны өдөр гурван иргэн голд осолдож, амь насаа алджээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Орхон сумын “Модон бирваз” гэдэг газар Орхон голд 20, 21 настай хоёр иргэн осолдсон байна. Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Гүн нуур”-ын усанд Дорноговь аймгийн харьяат, 36 настай иргэн осолдсоныг Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ. Үертэй байгаа голуудын тухайд Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишгэд, Хангай нурууны арын Чулуут, Идэр, Буянт голын усны түвшин өмнөх өдрөөс 30-115 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см давжээ. Иймээс голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Мөн хүүхдийг хараа хяналтгүйгээр орхилгүй, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны  орчимд тоглуулахгүй байх, амралт, аялал, зугаалгаар явахдаа усны ойролцоо амарч зугаалахгүй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байхыг зөвлөж байна.