ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Альпиниад-2019” уулчдын цугларалт боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-18

Монголын Уулчдын Үндэсний холбооноос Уулчдын нэгдсэн цугларалт “Альпиниад-2019”-ыг  энэ  сарын 11-13 -ны өдрүүдэд Увс аймгийн Тариалан сумын нутаг Хархираа Түргэний уулсын Мөст хайрханд амжилттай зохион байгууллаа. Цугларалтад 17 клуб, 150 гаруй уулчин оролцож,  скайраннингийн тэмцээн, техникийн авиралт, чөлөөт авиралт гэсэн төрлүүдээр ууланд авирч, өрсөлджээ.

 Тэгвэл Skyrunning буюу өндөр уулын гүйлтийн тэмцээнд 3 насны ангилалд нийт 18 баг 66 уулчин оролцож,  шилгүүдээ шалгаруулсан байна.  18-35 насанд  тэргүүн байрт “Улаанбаатар аялагч” клубын нэгдүгээр баг 1 цаг 55 минутын амжилтаар шалгарсан бол  
дэд байрт Увс аймгийн  Тариалан сумын “Хархираа” ТББ-ын баг  2 цаг 02 минутаар оржээ.  Харин гутгаар байрт “Хайрхан” клубын хоёрдугаар баг 2 цаг 15 минутын амжилтаар шалгарсан байна.

36-45 насанд тэргүүн байрт “Хайрхан клуб”-ын  1-р баг 2 цаг 31минут, дэд байрт  Увс аймгийн ,Тариалан сумын “Хархираа” ТББ  2 цаг 47 минут, гутгаар байр “Хайрхан” клубын 2-р баг 2 цаг 49 минутын амжилтаар шалгарчээ.  Тэгвэл 46+ насанд
Тэргүүн байрт  Увс аймгийн  Тариалан сумын  “Хархираа” ТББ-ын баг 3 цаг 03 минутын амжилтаар шалгарсан байна. Араас нь “Улаанбаатар” аялагч клубын баг  3 цаг 04 мин,
гутгаар байрт “Хайрхан” клубын 1-р баг 3 цаг 15 минутын амжилтаар оржээ. 

Чөлөөт авиралтын төрөлд  117 хүн оролцолж, далайн түвшнээс дээш 4037 метрт орших оргилд авирсан байна. Харин техникийн авиралтын тэмцээн буюу цол зэрэг хамгаалах авиралтыг өмнө нь хүн гарч байгаагүй оргилд хийж,  нийт 6 баг бүртгүүлснээс цаг агаарын хүндрэлээс шалтгаалан 4 баг буцсан аж.  Тэгвэл 2 баг техникийн авиралтыг амжилттай гүйцэтгэн, оргилд гарч 4 хүн спортын мастерын болзол хангажээ.

Тэмцээний үеэр Монголын Уулчдын үндэсний холбооныхон  Увс аймгийн Тариалан сумын хүүхэд багачуудад зориулан номын хандив,  сайн санааны аяны уриалгыг клубууд, уулчид, аялагчдын дунд гарган, ном цуглуулж, хүлээлгэн өгчээ.