ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эмчилгээний дараах хяналтын төвийг нээнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-19

Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын хамтран ажиллах тохиролцоонд тусгагдсан “Сөүл төсөл”-ийн хүрээнд Эмчилгээний дараах хяналтын төв төслийг Улсын Хоёрдугаар Төв эмнэлэгт хэрэгжүүлэх асуудлаар хоёр тал харилцан санал солилцжээ.

Уг төв нь Солонгос улсад оношилгоо, эмчилгээ хийлгэсэн манай улсын иргэдэд зардал чирэгдэл багатайгаар эмчилгээний дараах хяналт, зөвлөгөө үйлчилгээг үргэлжлүүлэн авах таатай нөхцөлийг бүрдүүлэх аж. 

Хоёр тал харилцан тохиролцвол улсын эмч мэргэжилтнүүд оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн дэвшилтэт арга технологи, эмчилгээ үйлчилгээний стандарт, тэдгээрийг хэрэгжүүлэх арга зүйгээс суралцах, харилцан туршлага солилцож, мэдлэг ур чадвараа дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болох юм.