ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Онц хүнд гэмт хэрэгтэн С.Төмөр гэгч оргожээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-19

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, өнгөрөгч тавдугаар сарын 03-ны өдрөөс яллагдагчаар татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан С.Төмөр гэгч этгээд  өчигдөр 19.00 цагийн үед тус ангийн байрлалаас оргожээ. 

Тухайн этгээдийг эрэн хайх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Цагдаагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа аж.  

Оргосон шалтгаан нөхцөлийг тодруулахаар тус ангид албаны дотоод шалгалт явуулж байгаа юм байна. Мөн тухайн этгээдийг олж баривчилсны дараа Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгах аж.

С.Төмөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай, гурван удаагийн ял шийтгэлтэй нэгэн. Онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан этгээд оргосон учраас иргэд дор бүрнээ хяналттай байж, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг албаныхан сэрэмжлүүлж байна.