ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хайлаастын замыг түр хаалаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-21

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хайлаастын авто замыг Чингэлтэйн гудамжтай холбосон 0.2 км авто замыг өнөөдрөөс эхлэн түр хааж байна. Авто зам дагуу цэвэр усны шугамын угсралтын ажлыг НАБСАН” ХХК 2019 оны 6 дугаар сарын 22-28-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх юм байна. 

Иймд тус замаар зорчих иргэд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.  Мөн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Авто плазагийн зүүн тал, 11 дүгээр хорооллын 1 дүгээр  байрны баруун талын авто замыг өнөөдөр, маргааш хоёр өдөр  түр хааж, ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-5 ОНӨААТҮГ нь гадна дулааны шугам засварын ажил хийж гүйцэтгэх гэж байна.