ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хотын төсвийг 24.2 тэрбум төгрөгөөр нэмэх санал оруулжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-27

Хотын дарга С.Амарсайхан Нийслэлийн 2019 оны төсөвт тодотгол хийхээр саналаа НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн, НИТХ-аар  оруулахаар болжээ. Үүнд,

-Хотын шуудын төсөвт байгууллагын  өглөгийг барагдуулахад 2.4 тэрбум
-Нийгмийн  халамжийн  тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн  өглөгийг барагдуулахад 3.1 тэрбум
-Сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлэх чиглэлд 12.5 тэрбум төгрөг
-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 1 тэрбум төгрөг
-НИТХ-ын үйл ажиллагааны зардалд 1 тэрбум төгрөг
-Нийтийн  эзэмшлийн  зам талбайд хийгдэх хот тохижилтын  ажилд 5 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

Ингэснээр 2019 оны төсөв дэх хотын шууд урсгал зардал 24.2 тэрбумаар нэмэгдэхээр байгаа юм байна.