ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН
Монгол Улсын нийт хүн ам
2018-09-23
Жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр манайхаас гурван бөх гарч барилдсан ч бүгд тэмцээнээ дуусгалаа. Дөнгөж сая дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мөнгөнчимэг Недерландын бөх Жүль Франссенд цэвэр ялагдлаа. Ингэснээр манай бөх тэмцээнээ өндөрлүүлж, цаашид барилдах боломжгүй боллоо. Өнгөрсөн жилийн дэлх...
Жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан Б.Ганхайч хоёрдугаар тойрогт ялагдаж, тэмцээнээ дуусгалаа. Манай бөх хоёрдугаар тойрогт Францын алдарт бөх, дэлхийн аварга Клариссе Агбегнэноутай барилдаж, хоёр базаригаар цэвэр ялагдсанаар энэ удаагийн дэлхийн аваргыг ду...
Азербайжаны Баку хотноо жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдаж байгаа Б.Мөнгөнчимэг эхний тойрогтоо Италийн Эдвиг Гвендтэй барилдаж, базари үнэлгээгээр яллаа. Манай бөх хоёрдугаар тойрогт Недерландын Жул Франссентэй барилдана. Тэгвэл эрэгтэйчүүдийн 81-д барилдсан О.Ууга...
Жүдо бөхийн ДАШТ Азербайжаны нийслэл Баку хотноо үргэлжилж байна. Тэгвэл эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдаж байгаа Б.Ганхайч эхний барилдаанаа хийж, яллаа. Манай бөх эхний тойрогтоо Хятадын Ян Жун Шатай тулж, цэвэр ялснаар дараагийн тойрог руу орлоо. Хоёрдугаар тойрогт манай бөх Францын...
Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр эрэгтэй 81, эмэгтэй 63 кг-ын жингийн барилдаан болох учиртай. 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар барилдана. Манай бөх В хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийлсэн. Улмаар Бразилын Сантос Эдуардотай барилдахаар учраа таараад ...
Мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын башё өнөөдөр өндөрлөх учиртай. Тэгвэл энэ удаагийн башёд ёкозүна Хакүхо М.Даваажаргал түрүүлэх болзлоо өчигдөр хангалаа. Тэрбээр 14 дэх өдрийн барилдаанд Озеки Гоедог давснаар түрүүлэх нь тодорхой болсон юм. Ийнхүү тэрбээр дээд зиндаад 41 дэх түрүүгээ хүртэж,...
Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болж байгаа билээ. Өчигдөр орой эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан МУГТ, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа Монголын баг тамирчдын анхны медалийг авлаа. Тэр нь хүрэл медаль байсан юм. Мөн тэрбээр дэлхийн аваргаас гурав...
2018-09-22
Азербайжаны Баку хотноо жүдо бөхийн ДАШТ болж байна. Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдаж байгаа манай хоёр учраа болгоноо ээлж дараалан ялсаар байна. Г.Одбаяр шөвгийн 16-д Солонгосын Ан Жон Сунтай тулж, хөмрөх мэхээр цэвэр савснаар шөвгийн наймд үлдлээ. Манай бөх шөвгийн наймд Азербайжаны Хейдаравтай...