"Moon Dance" хамтлаг шилдэгт шалгарчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-08

ХБНГУ-ын  Бремен хотноо өчигдөр болсон Латин формейшн бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын “Moon Dance” хамтлаг оролцож, шилдэгт шалгарчээ. 

Тус хамтлаг энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын Үндэсний бахархалт шувууг илэрхийлсэн "Шонхор" нэртэй үзүүлбэрээр оролцсон нь шилдэг үзүүлбэрт шалгарах боломжийг олгосон байна. Удирдагч дасгалжуулагч багшаар  О.Оюунцэцэг, С.Очирхүү нар ажилласан аж. 

"Шонхор" нэртэй гайхалтай үзүүлбэрт хөгжмийн зохиолч Д.Батмягмар, дизайнер О.Гэрэлтуяа нар мөн хамтран ажилласан бөгөөд тэдний хамтын уран бүтээл ийнхүү “Moon Dance” хамтлагийн бүжигчдийн ур чадвараар амилж, дэлхийн тайзнаа үзэгчдийн хүртээл боллоо.