"Forbes" сэтгүүлээс шилдэг таван тэрбумтан репперийн жагсаалтыг гаргалаа

Т.САНДАГ-ОЧИР
2019-06-19

5. Drake

$150 million

Жагсаалтын 5-р байранд орсон 32 настай artist Drake бол эдгээр тавын хамгийн их хөрөнгөтэй хип-хоп артистуудаас хамгийн залуухан нь. Түүний хөрөнгө өнгөрсөн жил "Virginia" хар вискиний компани, Las Vegas-ийн "XS-Nightclub" нийлээд түүний хөрөнгийн үзүүлэлтийг 50 хувиар өсгөсөн байдаг.

 

4. Kanye West

$240 million

Тэдний нэрлэж буй дараагийн хөрөнгөтөн бол Kanye West 240сая долларын цэвэр хөрөнгөтэй, 150 сая долларын тогтмол орлоготойгоор жагссан байна. Kanye-гийн Yeezy brand Adidas-тай хамтран ажилласан төсөл нь маш амжилттай болж маш их хөрөнгийг цуглуулж чадсан байдаг.

 

3. Diddy

$740 million

Diddy бизнесийн гараагаа 12 настайгаасаа сонин түгээх ажлаар эхлүүлж байсан. Diddy өөрийнхөө Ciroc архины брэндээс 60 сая долларын ашиг орлого олсон. Мөн үүнээс гадна "Revolt" телевизийн сувгаараа, Sean John хувцасны брэнд гэх мэт орлогын хэд хэдэн эх үүсвэрүүдтэй гэнэ.

 

2. Dr. Dre

$800 million

Dr Dre өөрийгөө тэрбумтан хэмээн нэрлээд хэдий нь таван жил өнгөрсөн ч "Forbes" сэтгүүл үүнийг хараахан хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. Dr. Dre 2014 онд Apple company-тай хамтран beats by Dre чихэвчээ гаргаснаас хойш 3 сая долларын ашиг орлого олж байсан. 

2014 онд beats-ийн үүсгэн байгуулагч Dr. Dre apple-тай 3.2 тэрбум долларын гэрээ хийж анхны hip-hop тэрбумтан болсон гэж байгаа ч тухайн үед dre 800 сая долларын хөрөнгөтэй байсан бөгөөд deal хийж тэрбумтан болсон учраас forbes түүнийг анхных гэж онцлоогүй байна. Учир нь Jay-Z-гийн хөрөнгө бүгд өөрийнх нь 100 хувь хүч хөдөлмөрөөр боссон хөрөнгө учраас анхны гэдэг тодотголын эзэн болжээ.

 

1. Jay-Z

$1 billion

Forbes сэтгүүлийн мэдээлснээр rapper Jay-Z-гийн нэр албан ёсоор тэрбумтнуудын жагсаалтад орсон юм. Түүний хөрөнгөний 310 сая долларыг Armand de Brignac Champagne, 220 сая доллар нь бэлэн мөнгөөр, 70 сая долларыг Uber taxi, 100 сая долларыг d’usse cognac, 100 сая долларыг Tidal хөгжмийн streaming зэрэг бизнесүүд нь бүрдүүлдэг гэнэ. Гэхдээ цааш нь яриад байвал олон бизнесүүд байгаа юм байна. Энэ хөрөнгө нь түүний эхнэр Beyonce-гийн хөрөнгийг оруулахгүйгээр тооцсон хөрөнгө юм. Харин тэдний хөрөнгө хамтдаа 1 тэрбумыг хол давах юм..