ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Бүх төрлийн шинэ мөнгөн дэвсгэрт банкуудад болон АТМ-д бий"

O.Admin
2024-02-07

Цагаан сарын баяр дөхсөнтэй холбоотойгоор ахмад настан, азай буурал, аав, ээжээ хүндлэн золгохдоо бэлэглэх шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт ихэсч, "шинэ мөнгөн дэвсгэрт солих" бизнес ч эхэлдэг. 

Гэвч, "энэ жил банкууд шинэ дэвсгэрт сольж өгөхгүй байна", "Монголбанк 5,000 төгрөгийн дэвсгэртийг энэ жил хэвлэхгүй гэсэн учир банкуудад огт алга" зэргээр олон нийт бухимдаж байна. 

Тэгвэл Монголбанк энэ талаар "Бүх төрлийн шинэ мөнгөн дэвсгэртүүдийг банкуудад тараасан. Мөн АТМ-уудад бий" гэх тайлбар өгчээ.