ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шар усны үерт өртсөн гэх долоон дуудлага иржээ

O.Admin
2024-04-01

2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 09:00 цагийн байдлаар Нийслэлийн онцгой комиссын Шуурхай бүлэгт авто замд ус тогтсон болон шар усны тухай долоон дуудлага, мэдээлэл ирсэн байна. Тодруулбал,

  • Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Айдасын даваа явах замд усны шуудуу хаан элс шороо асгасны улмаас “Жаргалан эко”, “Санни сатурн”, “Монгол хаус” хотхон орчим ус тогтож, иргэд, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэх мэдээллийн дагуу найман албан хаагч хоёр машин техниктэйгээр ажиллалаа. Энэ хүрээнд нөхцөл байдалд үзлэг шалгалт хийж, “Эн Ар Жи сервис” ХХК-д шороон далан босгох, усыг соруулах үүрэг чиглэл өгсөн байна.
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Архивын ерөнхий газраас урагш Жаргалантын амны авто замд ус тогтсон гэх дуудлагын дагуу 20 албан хаагч, дөрвөн машин техник, зөөврийн нэг мотопомптойгоор ажиллаж, авто замын ус зайлуулах шугамын шүүрийг онгойлгон, 124 тонн ус соруулав.
  • Сонгинохайрхан дүүргийн 6, 23 дугаар хороо Намгийн сувгийн 100 тн ус сорууллаа.
  • Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн зам дээр тогтсон 10 тонн ус соруулав.
  • Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнэ 2 дугаар гудамжны нэг өрхийн байшинд шар ус орсон дуудлагаар дөрвөн алба хаагч, нэг автомашинтай ажиллаж, 3 тонн орчим ус мотопомпоор сорууллаа.
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын гурван өрхийн хашаа, гэрт ус орсон гэх дуудлагаар гурван алба хаагч, нэг автомашинтайгаар, помп ашиглан шар усыг соруулав.
  • Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн 2б хэсгийн гэр хорооллын гудамж шар усны үерт автсан гэх дуудлагаар арван алба хаагч нэг машин, 2 мотопомтойгоор ажилласан байна.