ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН
Монгол Улсын нийт хүн ам
2023-12-26
"Улаан тайга" УТХГЗ-ны байгаль хамгаалагчид хулгайн анчдыг барьжээ. Тодруулбал, цас ихтэй, -45 хэм хүртэл хүйтэрдэг тайгын хүнд нөхцөлд тэд цаатай, нохойтой анчдын араас морь, явганаар зургаан өдөр мөрдөж байж хяналтын баг хулгайн анчдыг үйлдэл дээр нь барьжээ. Байгаль хамгаалагчид &
Шинэ жилийн баярыг тохиолдуулан гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар дунд сургуулийн Герман хэлний багш болон ахлах, дунд ангийн сурагчид хамтран Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачуудыг баярлуулахаар зорьжээ. Энэ хүрээнд тус төвийн Хүүхдийн мэс зас
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо БНСУ-ын Vainer компани хамтран амбулаторийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай "All in one-дэлгэц"-тэй компьютер хандивлав. Хандивын компьютер тоног төхөөрөмжийг хүлээж авах ёслол өнөөдөр УНТЭ-т боллоо.
УОК-ын Шуурхай штабаас Дундговь аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцлаа. Аймгийн хэмжээнд нийт нутгийн 48 орчим хувьд их, 42 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 хувьд бага эрсдэлтэй гарсан. Сумын дүнгээр авч үзвэл Өлзийт, Хулд,
НЗДТГ-аас Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үйл ажиллагааны хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг н
Шинэ жилийн баярыг угтан НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран "My UB-Бид хамтдаа Улаанбаатарыг бүтээнэ" уриан дор "Улаанбаатарын мөнгөн үдэш" арга хэмжээг зохион байгуулж буй. Тус арга хэмжээ арванхоёрдугаар сарын 24-30 хүртэл Сүхбаатарын талбайд
Өмнөговь аймгийн хэмжээнд 15 сумын 61 багт 6246 малчин өрхөд 2 сая гаруй толгой мал өвөлжиж байгаа бөгөөд 599 мянган толгой малыг зах зээлийн эргэлтэд оруулсан. Зудын эрсдэлийн үнэлгээгээр Гурвантэс, Ноён, Сэврэй, Манлай сумд маш их эрсдэлтэй байгаа бол бусад 11 сум нь их эрсдэлтэй гэж үнэлэгджээ. М
2023-12-25
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.Энэ үеэр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд болсон аюулт үзэгдэл, ослын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 11-24-нд
Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн/ШЕЗ/ дарга Р.Онончимэгийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, түүний оронд Л.Энхбилэг сонгогдсон байна.Тэрбээр Ерөнхий зөвлөлийн нийт гишүүдийн олонхын саналыг авчээ. Л.Энхбилэг нь 1994-1997 онд Цагдаагийн академи, эрх зүйч, 1997-1998 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн