ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Энэ сарын 29-ний бүх нийтийн амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

O.Admin
2023-12-27

Бүх нийтийн амралтын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй зохицуулалттай. Гэвч, энэ сарын 29 буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрөөр  дугаарын хязгаарлалт үйлчлэх аж. 

Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "Арванхоёрдугаар сарын 29-ний өдөр нь бүх нийтийн амралтын өдөр ч дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Шинэ жилийн баяр дөхөж, иргэдийн зорчих хөдөлгөөн, ачаалал нэмэгдсэнээс гадна тэгш, сондгойгоор зорчих өдрүүдийн тоог тэнцүү байлгах үүднээс арванхоёрдугаар сарын 29-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхээр тусгасан.

Харин бямба, ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Өнгөрсөн оны тухайн өдөр замын хөдөлгөөний ачаалал 99 хувьд хүрч, тэг зогсолт болсон. Харин 2023 оны нэгдүгээр сарын 1-нд ачаалал 73 хувьтай байсан" гэлээ.