Т.Бархүү: Хуурамч фэйжүүд дийлдэхгүй байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-01

“Яг түүн шиг” шоуны хагас финалын шилдэг болсон Т.Бархүү шагналын 18 сая төгрөгөөсөө 5 сая төгрөгийн олон нийтийн дундаас нэг хүн азтанаар шалгаруулж өгнө гэсэн мэдээлэл соошл орчинд явсан билээ. Тэгвэл жүжигчин залуу энэхүү мэдээллийг үгүйсгэж, хуурамчаар хандалт авах гэсэн хүмүүсийн башир арга гэдгийг хэллээ. Тэрбээр, өөрийнхөө нэрээр хоёр хаяг ажиллуулдаг бөгөөд хоёулаа англи үсгээр бичигдсэн нэг нь 123 мянга, нөгөө нь 85 мянган дагагчтай юм байна.

Тэрбээр, энэ талаар өөрийнхөө нүүр номонд мэдэгдэл оруулжээ. Т.Бархүү “Өчигдөр 3-н Охинтой, 2 Амархүүтэй, 2 Ганхүүтэй сайхан шоу боллоо. Намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа.

“Гурван охин” хамтлагтаа мааш их баярлалаа. Олон түмний хайр хүндэтгэлийг, олон түмэнтэйгээ хуваалцах болно оо. Сайны хажуугаар саар гэдэг шиг худал мэдээллүүд болох азтан тодруулах гэх мэт худлаа пэйж хуудаснаас худлаа постууд яваад байна. Энд миний хоёр пэйж байгаа. 123к, 85к-тай. Ялгаж салгахгүй бол худлаа пэйжүүд дийлдэхгүй байна” гэжээ.