"The Hu" хамтлагийг Засгийн газрын хүндэт шагналаар шагнав

Б.ГАНЗОРИГ
2019-07-10

Европын улс орнуудыг Хүннү рок хэмээх дуу хөгжмийн шинэ төрлөөр байлдан дагуулж, Монгол түмний соёл уламжлалыг дэлхий дахинд эергээр сурталчилж байгаа "The Hu" хамтлагийг Засгийн газрын хүндэт шагналаар шагнав. “The Hu” буюу Хүмүүн (Хү) хамтлаг нь өнгөрсөн сарын 6-нд Европын 23 хотоор хийх аялан тоглолтоо эхлүүлсэн.  Тус хамтлагийн продюсер Б.Дашдондог “Хүннү рок” хэмээх шинэ урсгалаар тоглодог анхны рок хамтлаг үүсгэн байгуулах санааг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж, хамтлагийн гишүүдийг бүрдүүлэх, уран бүтээлийн урсгал, чиглэлийг тодорхойлох, стиль имижийг бүрдүүлэх ажлыг хийж эхэлжээ. 

Түүнчлэн Засгийн газрын хүндэт шагналаар 710 мянган мод ургуулсан "Миний клуб"-н хүүхэд залуус, 80 хүний амь аварсан онцгойгийн аврагч тэргүүтэй хүмүүсийг шагнасан юм.