Зураач Л.Өнөрчимэгийг шалгаж эхэлжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-21

Зураач Л.Өнөрчимэг Гүрэнт Монгол хѳдѳлгѳѳнтэй хамтран "Хужаа нарыг эх орноосоо хѳѳе" гэх уриалга гарган Налайхын уурхайн 51 хятад ажилтанд дарамт үзүүлэн бичиг баримтыг нь хураан авсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл иргэн Л.Ѳнѳрчимэгийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “ Нэгдүгээрт, энэ нь цагдаагийн байгууллагатай хамтарсан үйл ажиллагаа биш. Хоёрдугаарт, Аливаа хүний бичиг баримтыг төрийн холбогдох эрх бүхий байгууллагаас шалгах ёстой. Гадаадын иргэний визний зөрчилтэй холбоотой асуудлыг Гадаадын иргэн харъяатын газрын асуудал эрхэлсэн агентлаг шалгаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх ёстой. Хэрвээ гэмт хэргийн зөрчилтэй зүйл ажиглагдвал иргэд, ТББ-ын зүгээс холбогдох байгууллагад мэдээллэх л үүрэгтэй. Гэтэл төрийн захиргааны ажилтны нэрийг барьж үйл ажиллагаа явуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж буй асуудал юм. Тиймээс Налайх дүүрэг дэхь цагдаагийн хэлтсээс холбогдох шалгалтыг хийж байна” гэсэн юм.

Монголд ажиллаж буй БНХАУ-ын иргэдэд дарамт учруулж буй түүний үйлдэл удаа дараагийнх бөгөөд өмнө нь хэд, хэдэн уурхайд очиж мөн дээрх үйлдлийг гаргасан байдаг байна.