Монголын зурагчид олон улсын уралдаанд шагналт байр эзэллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-21

БНХАУ-ын “Жүн Юүн” группээс зарласан адууны гэрэл зургийн олон улсын уралдаанд 13 орны 1853 зурагчин 16 810 бүтээл ирүүлжээ. Энэхүү уралдаанд манай улсаас 53 уран бүтээлч, 368 зургаар оролцсоноос Монголын зургаан зурагчин шагналт байр эзэлсэн байна.

Мэдээллийн “MPA” агентлагийн зурагчин Б.Бямба-Очир хүрэл медаль, аялагч гэрэл зурагчин Г.Ган-Өлзий, “Эгэл” төслийн санаачлагч П.Баттулга, чөлөөт уран бүтээлч Б.Баттөгс, Ч.Ганболд, Баянхонгор аймгийн гэрэл зурагчин П.Отгонбаатар нар тусгай байрт шалгарчээ.

Мөн Өвөрмонголын Зүүн Сөнөд хошууны малчин С.Цэнгэлбаяр /Монголд амьдардаг гэрэл зурагчин/, Английн Хатан хааны хүндэт харуул, морьтой холбогдолтой үйл ажиллагааны зургийг авдаг Хэнри Даллал нар тусгай шагнал тус тус хүртсэн байна.