ОХУ-ын Цэргийн дуу, бүжгийн чуулга Монголд тоглолтоо хийнэ

O.Admin
2019-08-22

ОХУ-ын Цэргийн дуу, бүжгийн чуулга шинэ бүрэлдэхүүнтэйгээ  Монгол Улсад ирэх даваа гарагт ирэх аж. Тэд наймдугаар сарын 28-нд Д.Сүхбаатарын талбайд тоглолтоо хийх бөгөөд  Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулагдаж байгаа юм. А.В. Александровын нэрэмжит ОХУ-ын Цэргийн дуу, бүжгийн чуулга нь Монгол Улсын Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлж, тэднийг дэлхийд нэрд гарахад нь маш их нөлөө үзүүлсэн гэдэг.

Тодруулбал, 1964 онд Монгол Улсад тус чуулгын уран бүтээлчид  ирэхдээ Монголын уран бүтээлчдэд дэлхийн сонгодог бүжгийн эргэлт, үсрэлт, бие даасан номерыг заан сургаж, ур чадварыг дээшлүүлж ирсэн. Мөн “Цэргийн нөхөрлөл” бүжгийг монголчуудад зааж өгч байжээ. Энэ бүжгийг Монгол Улсын Цэргийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид өнөөдрийг хүртэл урын сандаа хадгалж, бүжиглэж байгаа аж.