Л.Мөрдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-09-20

Улсын филармонийн концертын танхимд маргааш  Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болох юм байна.  Мэргэжлийн хөгжмийн урлагийн байгууллагууд дор бүрнээ нэрт хөгжмийн зохиолчийн бүтээл туурвилуудаас шинэ үеийн үзэгч, сонсогчдод хүргэх ажил зохион байгуулахаар бэлтгэж буй бөгөөд маргаашийн тоглолт тэр бүхний салхийг хагалах ажээ. Энэхүү концертыг алдарт хөгжмийн зохиолчийн “Миний эх орон” симфонийн I ангиар эхлүүлэх бол гоцлол хөгжимчин Д.Азбилэг “Уянгын сонат”-ыг нь гоцлон тоглож үргэлжлүүлэх юм байна. Энэхүү тоглолтыг Улсын филармони “Л.Мөрдорж” сантай хамтран зохион байгуулж байгаа юм байна.  Тоглолтыг хөгжим судлаач СГЗ Ч.Буянхишиг хөтлөх аж.