“The Hu” хамтлагийн "Gerege" цомог "iTunes Chart"-д хоёрдугаар байранд жагслаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-22

Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлагийн “Гэрэг” цомог энэ оны есдүгээр сарын 13-нд нээлтээ хийсэн. Тус хамтлаг цомгийн нээлттэйгээ зэрэгцүүлэн АНУ-дахь аялан тоглолтоо эхлүүлээд буй. "Youtube" орчнооc "The Hu"-хамтлагийн дууг сонсохоор өдөр бүр ханддаг олон сая сонсогчид нь маш идэвхтэйгээр тэдний шинэ цомгийг худалдан авч байгаа аж.

Өнөөдрийн байдлаар "Gerege" цомог "iTunes Chart"-д хоёрдугаар байранд жагсч байна. Тэдний ард дуучин Yanny-гийн "Ultimate Yanni" хэмээх цомог оржээ.