“The Hu” хамтлагийн “Гэрэг” цомог биллбоардыг тэргүүлжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-25

Монголын уламжлалт хөгжмийн зэмсгийг хөөмийтэй хослуулан металл рок чиглэлийн  уран бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн анхны цомог болох “Гэрэг” борлуулалтаараа биллбоардын жагсаалтыг тэргүүлжээ.

Тус цомогт “The Queen” хамтлагийн “Bohemian Rhapsody” дууг ардаа орхин биллбоардыг тэргүүлж байсан "Wolf Totem" болон "Yuve Yuve Yu" зэрэг есөн дуу багтжээ. Үндэсний урлаг, “Хүннү рок” урсгалыг дэлхийд таниулах зорилготой тэдний амжилтын буухиа үргэлжилсээр байгаа аж. “Гэрэг” цомог есдүгээр сарын 13-нд нээлтээ хийсэн ба Eleven Seven Records студитэй хамтран ажиллажээ. 2016 онд байгуулагдсан дөрвөн гишүүнтэй тус хамтлагийн  продюсерээр МУГЖ, дуучин Б.Дашдондог  ажилладаг юм. “The Hu” хамтлаг одоогоор европт аялан тоглолт хийж байгаа бөгөөд маргааш буюу есдүгээр сарын 26-нд АНУ-ын Вашингтон хотноо тоглох аж. Тэдний тоглолт хоёрдугаар сарын 16 хүртэл үргэлжлэх юм байна.